gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.08
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #36: Хотоос 80-хан километрийн зайд хүүхдүүд монгол гэрт хичээллэж байна

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2025-11-09
1832
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1832
Twitter logo
ГУТАЛ
2025-11-09

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Амьдрал дундуур туучсаар энэ хүрсэн "Гутал" цувралын 36 дахь дугаар эхэлж байна. Өмнөхүүдийг сайтын "ГУТАЛ" цэсээс унших боломжтой.

Энэ удаад Улаанбаатар хотоос 98 километрийн зайтай Төв аймгийн Батсүмбэр сум, сумаас нааш 18 километрийн зайд байрлах Үдлэг багаас сурвалжилга бэлтгэлээ.  

XXI зуунд, нийслэлээс ердөө 80 км-ийн зайд хүүхдүүд монгол гэрт хичээллэж байна. Энэ бол өнгөрсөн зууны үлдэгдэл биш, өнөөдрийн Монголын бодит дүр зураг.

ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ 4Ё АНГИ

ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ 4Ё АНГИ

    Энэ гутлын эзэн дөрөвдүгээр ангийн сурагч. Түүнийг Г.Наранзун гэдэг. Тэдний анги 7 сурагчтай. Гурван охин, дөрвөн хөвгүүнтэй 4Ё бүлэг. Сургуулийн хэмжээнд дөрвийн нэг л бүлэг бий. Тэр бүлэг нь А ч биш Б ч биш Ё. Учир нь А,Б, В...бүлэг Батсүмбэр сумын сургуульд бий.

    Харин энэ бол Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулиас “салаалсан” бага сургууль юм. Сургууль нийтдээ 40 орчим сурагчтай. Хамгийн олон сурагчтай нь хоёрдугаар анги буюу тэднийх 12 хүүхэдтэй. Нэгээс дөрөвдүгээр ангийн бусад бүлэг дунджаар 6-7 сурагчтай юм байна.

    Үдлэг баг нийт 1200 иргэнтэй, 400 өрхтэй. Эдгээр өрхийн 6-11 насны албан ёсны бүртгэлтэй 150 гаруй хүүхэд байдаг. Тэдний зарим нь Улаанбаатар хот болон сумын төв, бусад газарт суралцаж байгаа бол үлдсэн 40 гаруй сурагч нь Үдлэг багийн сургууль, цэцэрлэгт боловсрол эзэмшиж байна. 

    Багийн сургуулийн сүрлэн барилгыг 1997 онд ADRA олон улсын байгууллагын санхүүжилтээр барьжээ. Гэвч энэ барилга ашиглалтын шаардлага хангахаа байж, салхи сийгэн дулаан алдаж, мэрэгч амьтад анги, танхим дотуур гүйх болсноор өнгөрсөн оны зургаадугаар сард нураасан юм байна. Ингээд үндсэндээ Үдлэг багийн сурагчид 2025-2026 оны хичээлийн жилийг сургуульгүй угтжээ.

    Нэг, хоёр, гуравдугаар ангийн сурагчид нэмээд цэцэрлэгийн хүүхдүүд багийн захиргааны барилгад хичээллэж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургууль хоёр нэг дээвэр дор байрлана.

    Багийн даргын өрөөнд 3Д анги хичээллэнэ. Дарга өөрөө “Приус” машиндаа явуулаар оффислоно. Хурал, уулзалтын зориулалттай жижиг өрөөнд ширээ, 6 ширхэг сандал бас самбар байна. Сурагчид эгнээ болж суудаг бол энэ ангийнхан харин өөд өөдөөсөө харж хуралдах гэж буй мэт хичээллэдэг аж.

    Харин энэ гутлын эзний буюу дөрөвдүгээр ангийнхан захиргааны байрны цаахан талд байрлах том монгол гэрт хичээллэнэ. Хөдөөгийн найранд гэр дотор тойрог хэлбэрийн ширээ засдаг. Үүнтэй ижлээр сурагчдын ширээ, сандлыг байрлуулж, гэрийн хойморт самбар залжээ.

    Харин гэрийн гол хэсэгт зуух, түлшний сав байна. Энэ дүр зураг Б.Бадрууган найруулагчийн 1998 онд бүтээсэн “Шинэ үсгийн багш” киног санагдуулж, бид тэр үед (ХХ зуун) гацчихсан, түүнээс хойш хөгжөөгүй мэт бодогдов.  

    Гутлын эзэн “Галч нар ирж гал түлж өгдөг. Гэхдээ заримдаа багш түлдэг” гэнэ. Даардаггүй, зарим өглөө л жаахан сэрүүхэн байдаг гэхэд амнаас нь уур савсаж байлаа. Үнэхээр даардаггүй юу, эсвэл дасчихсан уу?

    Миний харах нь, стандарт бус хүндхэн нөхцөлд тэр суралцаж байна. Харин түүнд гомдол алга. Том болоод шүүгч болно хэмээн мөрөөдөж ч чадаж байна.

    “МАНАЙ СУРГУУЛЬ ТАВ, ТУХТАЙ БОЛБОЛ ИЛҮҮ МЭРИЙЖ СУРНА”

    Гутлын эзэнд сумынхаа эсвэл Улаанбаатар хотын сургуульд сурах боломж бий. Гэвч ээж, аав, гэр нь Үдлэг багт. Хэрэв гэрээсээ хол сурах бол дотуур байранд амьдарна. Эсвэл өглөө бүр хол зам туулж сургуульдаа очно.

    Тухайлбал, Үдлэг багаас Батсүмбэр сумын сургууль хүрэхэд 18 километр. Замдаа гол, ус гатална. Хавартаа шавар шалбааг, өвөлдөө цас, шуурга сөрнө. Өглөө бүр ийм байдлаар сургууль хүрч, орой мөн энэ замаар гэртээ харина гэхээр бэрх. Нөгөө хувилбар нь, сумын төвийн дотуур байранд амьдарч болно. Гэвч дотуур байр хүрэлцдэггүй асуудал бий.

    Хүрдэг юм гэхэд гол асуудал нь бага насны хүүхдүүд гэрээсээ хол байхад ээж, аавыгаа санахаас эхлээд олон мэдрэмжийг бяцхан зүрх, сэтгэлдээ багтааж амьдрах шаардлага тулгарна. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол, сэтгэлзүйн асуудал, буруу төлөвшлийн ч суурь тавигдах эрсдэлтэйг олон судалгаанд дурдсаар байгаа.  

    Монгол Улсад өнөөдөр 6-18 насны 36,000 хүүхэд 1 жилийн 9 сард нь гэр бүлээсээ хол, дотуур байранд амьдарч, боловсрол эзэмшиж байна. Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын 70 гаруй хувь нь тогтмол хичээл хийдэггүй, ном унших эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдоггүй гэж судалгаанд дурджээ. Гэвч хүүхэд ирээдүйд хэн болж төлөвших вэ гэдэгт суурь боловсрол, хүмүүжил хамгийн чухал. Хүн 18 нас хүртлээ олж авсан боловсролоороо үлдсэн насандаа шийдвэр гаргадаг гэдэг.

    Хүүхдэдээ л боловсрол эзэмшүүлж байвал гээд нэг нь илүү гэрээ ачаалаад төв, суурин бараадсан, ард нь нөгөө нь малаа хараад их гэртэйгээ үлдсэн, ингэж тусдаа амьдарч буй малчин өрхүүд ч байна. Ингээд элэг бүтэн хэр нь үргэлж “хуваагдаж” амьдрах тохиолдол ч бий.

    Мөн “нэгэнт өнгөрсөн” хэмээн бууж өгч хүүхдээ сургууль завсардуулсан хүмүүс ч байна. Улсын хэмжээнд сургуулиас завсардсан нийт хүүхдийн 80 орчим хувийг орон нутгийн 6-14 насныхан эзэлжээ.

    Эдгээр асуудлын шийдэл, гаргалгаа нь сургууль завсардаж, гэрээсээ хол, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд ойр байрлах багийн сургууль байж болох юм байна. Гэвч Монгол Улс нийт 1575 багтай. Үүний 44 нь л бага сургуультай. Байгаа цөөн хэдэн багийн сургуулийн нөхцөл байдал ямархан байгааг энэ гутлын эзний жишээнээс харж болохоор байна.

    Гэртээ байж, гэрээсээ хичээлдээ явж байгаа нь сайн хэрэг ч нөгөө талд нурах шахсан хуучны барилга, эсгий гэртэй сургуулиас чанартай боловсрол эзэмшиж, ирээдүйд нийгмийн үнэ цэнтэй гишүүн болоход илүү их хичээл, зүтгэл шаардлагатай.

    Энэ гутлын эзэн “Сумын сургуульд орж үзсэн, тав тухтай, дулаахан юм билээ. Манай сургууль ч тийм болбол илүү л мэрийж сурна даа” гэж ярьсан. Тохь, тухгүй, өвөлдөө овойж хөлддөг нүхэн жорлонтой ч хүүхдүүд гэрийнхээ ойр багийн сургуульдаа суралцах сонирхолтой байна.

    Гэхдээ л энэ чинь XXI зуун тул монгол гэрт, захиргааны байранд хүүхдүүдийг хичээллүүлж тав, тухтай, стандартад нийцсэн орчинд суралцаж, боловсрол эзэмших эрхийг нь зөрчөөд байж боломгүй.

    ШИНЭ СУРГУУЛЬТАЙ БОЛБОЛ БАГШ ГАЛ ТҮЛЭХЭЭ БОЛИНО

      Үдлэг багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ бага сургууль барьж байна. Барилгын ажлыг ирэх 12 дугаар сард дуусган хүлээлгэн өгснөөр гутлын эзэн монгол гэрийн ангиа дулаахан, саруулхан стандарт танхимаар солих нь. Багш нь ч гал түлэхээ байж, жинхэнэ утгаараа сурган хүмүүжүүлэх, танин мэдүүлэх ажилдаа анхаарч чадах нь.

      Бас багийн дарга “Приус”-ээр оффислохоо больж, өрөөндөө сууж ажиллана. Иймд баг даяараа шинэ сургууль нь ашиглалтад орох хугацааг хуруу даран тоолж буй юм байна.

      Алслагдсан бүс нутгийн хүүхдүүд гэрийнхээ ойроос чанартай боловсролд хамрагдаасай гэдэг хүсэл, зорилгоор Боловсрол, Шинжлэх ухааны яам болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг эхлүүлжээ. Энэ санаачилгыг ХААН Банк зэрэг байгууллага дэмжин, хөрөнгө оруулж буй юм байна.

      Төслийн хүрээнд алслагдсан сум, хилийн боомтуудад ч сургууль барьж эхэлжээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багаас гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байгаа аж.

      Мөн Увс аймгийн Давст сумын Боршоо боомтод, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт бага сургууль барьж дуусжээ. Шинэ сургуулийн нээлт ирэх долоо хоногийн сүүлээр болох аж. Эдгээр сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг мөн ХААН Банкнаас олгож буй юм байна. 

      Гутлын эзэн “Манай биеийн тамирын хичээл ихэнхдээ ордоггүй. Дулаахан байхад гадаа ордог байсан. Одоо хүйтэрсэн тул хааяа гэртээ ордог, цаашид яахыг мэдэхгүй байна” гэсэн. Мөн сургуульд гал тогоо байхгүй тул цэцэрлэгийн хүүхдүүдийн ундтай сурагчдын үдийн цайг хамтад нь бэлтгэх байдлаар зохицуулж буй юм байна.

      Харин “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд шинээр барьж буй сургуулиуд гал тогоотой, боловсон ариун цэврийн өрөөтэй зэрэг цогц шийдэлтэй аж.

      Суралцах нөхцөлдөө шантраагүй хүүхдүүд сайн, сайхныг мөрөөдөөд алхаж л байна. Харин тэр мөрөөдлийг өнгөлж, тордох нь томчуудын санаа тавих асуудал байх учиртай.

      Гэрээ санахын хэцүүг мэднэ ээ. Толгод даваад мотоцикл уруудвал “Аав байвал гоё оо” гэж мөрөөсөх. Хичээл тараад алхаж явахад хөрш айлаас хүн ирсэн байхтай таарах, түүнийг дагаад гэртээ харимаар санагдах. Ер алхаад ч болсон харимаар бодогдох. Амралт дуусахад ахиад сургуульд явмааргүй хоргодох...Энэ олон мэдрэмж хооронд сурах ёстойгоо эгээ л мартчихалгүй явдаг даа, багачууд.

      Тэдэнд сумын төвийн, хотын хүүхдүүд шиг гэрээсээ хичээлдээ явж, орой тараад гэртээ харьдаг “элэг бүтэн” боловсрол хэрэгтэй. Тэдний гэрт ойр сургууль барьж байгаа нь зүгээр нэг барилга босгож буй хэрэг биш. Тэдэнд итгэл, боломж, ирээдүйг ойртуулж өгч буй үйл хэрэг юм. 

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан