gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.08
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ноолуур дэлхийд хамгийн үнэтэй брэнд болохуйц бүтээгдэхүүн. Ялангуяа Дорнодын ноолуур"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2025-11-08
27
Twitter logo

Монголын мал аж ахуйн салбарт уламжлалт туршлага, орчин үеийн үйлдвэрлэлээр малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж түүнийгээ экспортод гаргадаг болсон сайн туршлагууд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. 

Монголын ноос, ноолуур, мах зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн нь чанар, амт, микрон хэмжээгээр дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэг. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлт, стандартын хэрэгжилт, нэмүү өртөг шингээх технологи, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлс бүтээгдэхүүний чанар, зах зээлд нийлүүлэх боломжид шууд нөлөөлдөг.

Энэ нийтлэлээр Дорнод аймгийн Баян-Уул сумын малчдын хоршоо буюу тэдний ноолуур, махны үйлдвэрлэл, экспортын туршлага болон стандартын хэрэгжилт, малын тавлаг байдлыг хамгаалах арга ажиллагаа, бэлчээрийн мониторингийн системийн нэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Эхэнд, "Улзын арвин сүрэг" хоршооны дарга Л.Баярмаа хэрэгжүүлж буй төслүүд болон сайн туршлагаасаа хуваалцаж ярилцлаа. 

-Манайх Дорнод аймгийн Баян-Уул суманд үйл ажиллагаа явуулдаг 86 гишүүнтэй. Нийт 52 өрх нэгдсэн. Одоогоор махны үйлдвэрлэлд түлхүү төвлөрч, мөн хурга бордож махлах чиглэлд ажиллаж байна.

Гэрэл зургийг "Улзын арвин сүрэг" хоршооноос

Манайх анх хоршоо, ТББ хэлбэрээр байгуулагдсан. Ах дүү нараараа нэгдээд 2000 оны эхэн үед малын тэжээл тариалж, дарш бэлтгэх чиглэлээр ажиллаж эхэлсэн юм.

Тухайн үед зах зээл одоогийнх шиг хөгжөөгүй байсан учраас борлуулалт сайн байгаагүй.

Харин одоо даршаа мал таргалуулах, үхэр бордох чиглэлд ашиглаж, махны нийлүүлэлтээ зах зээлд тогтвортой хүргэхээр ажиллаж байна.

Ер нь малын гаралтай бүх түүхий эдийг ашиглах зорилготой. Арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон учраас тэр чиглэлд ажиллах хараахан боломжгүй байна. Тиймээс мах, ноолуурт төвлөрдөг. Арьс шир зах зээлд үнэгүйдэж, заримдаа хаягдал болж байгаа нь том асуудал.

Мах, ноолуурын 2-3 үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Бид олон улсын стандарт, бүтээгдэхүүний чанар, баталгаажуулалтад онцгой анхаардаг. Жишээлбэл, ноолууртаа нэмүү өртөг шингээж нийлүүлэхийн тулд нийт 71 стандартыг баримталж ажилладаг. 

-Цаашдаа арьс ширний нийлүүлэлтээр ажиллах төлөвлөгөө бий юу?
-Мэдээж бий. Арьс ширний үйлдвэрийнхэнтэй саяхан уулзаж ярилцсан. Гэхдээ үйлдвэрийн аргаар нядлаагүй малын арьс гэмтэлтэй байдаг. Дээрээс нь малын эрүүл ахуй, өвчлөлтэй холбоотой асуудал гардаг тул экспортод тэнцэх стандартад хүрэхэд хүндрэлтэй гэдэг.

Тиймээс бид цаашдаа малын эмч нартай хамтран малын эрүүл ахуй, арьсны чанарыг сайжруулах тал дээр ажиллаж байж арьс ширний экспортыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

-Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуй, ялангуяа ноолуур, махны гарцад хэрхэн нөлөөлж байна вэ?
-
Ноолуурын гарцад нөлөөлдөг. Яагаад гэвэл ноолуур хүйтэн уур амьсгалд илүү сайн гарцтай. Хүйтэн байх тусам ноолуурын гарц, чанар сайжирдаг. 

Харин махны хувьд, малчид малаа ченжээр дамжуулж борлуулдаг нь орлого бууруулдаг. Тиймээс бид өөрсдөө тэжээл тариалж, дарш бэлтгэн, намартаа малыг нэмэлт тэжээлээр бордож, зах зээлд илүү чанартай, жин нэмүү өртөг шингээсэн байдлаар нийлүүлэхийг зорьж байна.

-Гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах яриа өрнөж байгаа юу?
-
Тийм. Польш улс руу үхрийн мах, арьс гаргах, мөн тэднээс хөрөнгө оруулалт татах чиглэлд тодорхой яриа хэлэлцээ хийж байна. Бид европ стандартын шаардлага хангасан бой байгуулж, Дорнодоос шууд Польш руу мах экспортлох төлөвлөгөөтэй байсан.

Яриа тохиролцоо өнгөрсөн жил нэлээд урагшилсан ч харамсалтай нь бид Польш руу очиж гэрээ баталгаажуулах ажлаа амжаагүй, түр саатсан.

-Миний асуултууд ноос, ноолуурын чиглэлд илүү төвлөрч буй. Энэ талаарх дэлгэрүүлж ярилцъя. 
-
Ноолуурын чиглэлийг бол би сайн ярьж чадна. Бид "Гоёл Кашмерт" гурван жил, Сор Кашмерт нэг жил, "Говь", "Өгөөж" зэрэг компанид нийлүүлж, хамтарч ажилласан.

Гэрэл зургийг "Улзын арвин сүрэг" хоршооноосОдоо манай ноолуур “мөшгөх тогтолцоо” (traceability system)-гоор бүртгэгдэж, яг аль малчнаас гарсан, ямар микронтой, цааш хаана боловсруулж, аль улсын ямар үйлдвэрт хүрсэн нь тодорхой харагддаг. Жишээ нь Итали дахь үйлдвэр рүү орж, ямар стандарт боловсруулалт дамжсаныг хүртэл хянах боломжтой.

-Түүхий эдийг боловсруулж, зах зээлд гаргахад тулгамдаж байгаа гол саад юу вэ?
-
Хамгийн том бэрхшээл бол уур амьсгалын огцом өөрчлөлт, гэнэтийн хүйтрэл, байгалийн эрсдэл. Өвөл, хаврын гэнэтийн хүйтрэлд мал осгож, улмаар ноолуур, махны гарц буурах тохиолдол их.

Малчдын хашааг сайжруулах, салхи, шуурганаас хамгаалсан, жижиг, дулаан, битүү хашаа барих хэрэгтэй. Энэ нь малчдад хамгийн яаралтай хэрэгцээтэй хөрөнгө оруулалт юм.

Бэлчээрийн мал аж ахуй бол дэлхийн хамгийн эко үйлдвэрлэл. Байгалиасаа төрөл бүрийн ургамал идэж өсдөг малын мах, ноолуур дэлхийн зах зээлд өндөр үнэ цэнтэй. Гагцхүү эрсдэлийг бууруулах хамгаалалт л чухал.

 -Нэмүү өртөг шингээж, экспортод гаргахын тулд ноолуур дээр ямар стандарт хэрэгжүүлдэг вэ?
 -
Бид ноолуурын микроныг тогтмол шинжлүүлдэг. Малчдаас ноолуурын дээжийг  авч, микроны үзүүлэлтүүдийг тогтоож, аль айлынх нарийн, аль нь бүдүүн байгааг хэлж өгдөг. Ингэснээр малчид цаашид, 

  • Хээлтүүлэгч малаа сонгон сайжруулах
  • Бүдүүн ноолуур гарахаас сэргийлэх
  • Малын удамшлыг стандарт руу чиглүүлэх ажлыг өөрсдөө хийх боломжтой болдог. 

Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх биш, чанарын өөрчлөлт, соёлыг малчдад суулгах түвшинд ажиллаж байна. 

-Хэр их стандарт, заавар журам мөрдөж байна вэ?
-Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг чинь маш нарийн стандарт дагана гэсэн үг. Жишээ нь, 

  • Хашаа саравч малын нүд сохлохооргүй гэрэлтүүлэгтэй байх ёстой
  • Ус, бэлчээр нь тухайн малд тохирсон байх ёстой
  • Малын стресс, зовуурыг ажиглаж хянах ёстой
  • Тамгалгаа хүртэл амьтанд хоргүй, стандартад нийцсэн будгаар хийх гэх мэт нийт 71 стандартыг баримталж, хэрэгжүүлдэг. 

Яг л барилга барихад стандарт мөрддөг шиг, мал маллагаан дээр ч стандартыг ягштал баримталдаг юм. 

-Ноос ноолуурын чанарыг сайжруулж, нэмүү өртөг шингээхэд танай хоршоо ямар арга ажиллагаа, технологи ашиглаж байна вэ?
-
Технологи гэхээсээ илүүтэй уламжлалт мэдлэг, үйлдвэрийн шаардлага гэсэн хослол гэж ойлгож болно. Манай хоршооны гишүүд 25-30 жил мал малласан туршлагатай, бараг хараад л ноолуурын микрон, малын чанарыг хэлээд өгдөг хүмүүс. Бид үйлдвэрүүдээс тавьсан шаардлагыг яг мөрддөг. Жишээ нь, 

  • Ноолуурын микрон шалгуулж, ерөнхий чанараа баталгаажуулдаг
  • Бүдүүн ширхэгтэй гарц өгөх магадлалтай малд сонгон үржил явуулдаг. 

Ямаа самнахдаа хүртэл журамтай, 

  • Эхлээд эр ямаа
  • Дараа нь шүдлэн, борлон
  • Төгсгөлд нь эм ямаа
  • Нэг удаа биш 3 төрлийн самаар самнана (даахь авах, үндсэн сам, цэвэрлэх сам)
  • Цэвэр дэвсгэр дээр, бохирдолгүй нөхцөлд гүйцэтгэнэ.

Энэ бүх заавар, дүрэм бүр хоршоон дээр бичгээр байрлаж, малчин бүрд сургалт хэлбэрээр хүрдэг. 

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ямар арга хэмжээ танай хоршоонд хэрэгжиж байна вэ?
-
Монголын малчин бүрийн тулгамдсан асуудал бол уур амьсгалын огцом өөрчлөлт. Тиймээс бид бэлчээрээ нарийн төлөвлөдөг. 

Зун ус, ургамал ихтэй газарт, өвөл салхи хаасан, энгэр ээвэр, нар тусдаг газарт нүүдэл, отрын маршрутыг тогтмол зохицуулсан хариулгатай байлгана. Мөн хэдээс хэдэн сард малаа хаана бэлчээх вэ гэдгийг сумын засаг, малын даамлуудын бэлчээрийн мониторингтой уялдуулна. 

  • Бэлчээрийг талхлуулахгүй байх зарчим
  • Өвөлжөө, хаваржаагаа өрх бүр тодорхой хуваарьтай ашиглана
  • Гаднын малыг дураар оруулахгүй, даац хэтрүүлэхгүй
  • Малын амь эрсдэх эрсдэлийг бууруулна
  • Гэнэтийн хүйтэн, шуурганд зориулсан дулаан, битүү хашаа босгох ажлыг зорьж байна

Эдгээр нь байгальд ээлтэй, тогтвортой нүүдлийн мал аж ахуйн дасан зохицлын бодит жишээ гэж бодож байна. 

-Ноолуурт нэмүү өртөг шингээж, зах зээлд гаргаснаар малчдын орлого хэдэн хувиар өссөн бэ?
-
Зах зээл өөрөө тогтвортой бол 70-80 хувь хүртэл ашиг олох боломжтой. Гэвч асуудал нь дэлхийн зах зээлд үнэ өсөж байхад дотоодод унаад байдаг. Улсаас ноолуурын үнийг хүчээр барьж, зохицуулдагтай холбоотой. Энэ нь малчдад хамгийн их хохирол болдог. 

Уг нь монгол ноолуур бол дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд болох ёстой бүтээгдэхүүн. Ялангуяа Дорнодын ноолуур. Яагаад гэвэл

  • Эрт гардаг
  • Тоосжилт багатай
  • Бэлчээрийн доройтол бага
  • Хог бортог шингэц багатай тул чанараараа илүү
  • Баруун бүсэд уул уурхай, тоосжилт их тул ноолуурт хог шингэх тохиолдол их. Энэ бол байршлын ялгаа.

-Ноолуураа экспортод гаргах анхны алхмаа яаж эхлүүлсэн бэ?
-
Хоршоо бол малчдад том боломж. Яагаад гэвэл, 

  • Мэдээллийг хамт авч, хамт шийдвэр гаргадаг
  • Төсөл хөтөлбөрт оролцох боломж нээлттэй
  • Гадаад түнштэй уулзах, хэлэлцээр хийхэд илүү хүчтэй

Бидний хувьд эхлээд ноолуурын чанараа баталгаажуулсан. Үйлдвэрүүдтэй хамтран стандарт тогтоосон. Компаниудтай тогтвортой нийлүүлэлтийн гэрээ хийсэн. Мөшгөх тогтолцоонд нэгдсэн (хаанаас гарсан, ямар замаар боловсруулагдсан нь ил тод). Хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсэн. 

Тиймээс өнөөдөр Дорнодоос гарсан ноолуур яг аль үйлдвэрт очиж боловсруулагдаад Италийн ямар бүтээгдэхүүн болон зарагдсаныг хүртэл мөшгөх боломжтой байдаг. 

-Танай хоршоо ноолуурын экспортыг эхлүүлэх гэж их туршилт, сорилттой тулгарсан байх. Анхны алхам хэрхэн эхэлсэн бэ?
-
Анх ноолуураа гадагшаа гаргах гэж зөндөө оролдсон, амар байгаагүй. Харин шийдэл нь Англид төвтэй, ноос ноолуурын стандартыг хариуцдаг олон улсын байгууллагад гишүүнээр элссэнээс эхэлсэн. Ойролцоогоор 2015-2016 онд элссэн санагдаж байна.

Түүнээс хойш малчдаа тогтмол сургалтад хамруулж эхэлсэн. Сургалт дараагийн жилээс хоршоонд стандарт нэвтрүүлэх үйл явц болж өргөжиж, бэлчээрийн менежмент, ноолуур бэлтгэл, мал маллах стандарт гэсэн 2 чиглэлийн сургалтыг айл бүрд очиж хийсэн. Жишээ нь, 

  • Хашаа ийм стандарттай байх ёстой
  • Худаг гэрчилгээтэй байх ёстой
  • Малын арчилгаа, ноолуур бэлтгэл стандартын шаардлага хангах ёстой гэх мэт. 

Ингээд бид стандарт нэвтрүүлсэн хоршоо болж, ижил стандартаар ажилладаг үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Стандартдаа алтан батламж, мөнгөн батламж, хүрэл батламж зэрэг гэрчилгээг жил бүр сунгаж, аудитаар баталгаажуулдаг. 

-Монгол малыг олон улсад юугаараа онцгой гэж боддог вэ? 
-
Монгол мал бол 100-300 гаруй төрлийн зэрлэг бэлчээрийн ургамал иддэг. Хиймэл тэжээл, бордоогоор бус, байгалийн органик ургамлаар өссөн, эмт ургамлыг өөрсдөө идэж, мах нь өөрөө байгалийн “эм” шиг чанартай. Амт, шим тэжээл, цэвэр байдлаараа давуу.  

Харин бусад улсад мал тэжээлийн тариагаар бордож өсдөг учраас хиймэл шинжтэй болчихдог.

Тиймээс Америк, Европын хэрэглэгчид Монголын онгон экологитой, цэвэр бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлж байна.

-Хоршоонд нэгдэж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж нийлүүлдэг болсноор малчдын амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ? Гурвыг дурдаач.
-Нэгдүгээрт, хямд зээл. Хаан банкны 1.8 хувийн зээлээс манай хоршооны малчид 1.3 хувийн хүүтэй зээл авч байна. Нэг айлд 800,000- 2,000,000 төгрөгийн хүүгийн хэмнэлт бий болсон. 

Хоёрдугаарт, экспортод түүхий эдээ шууд нийлүүлэх боломжтой болсон. 

Гуравдугаарт, стандарттай, баталгаатай мал аж ахуй эрхлэх мэдлэг, тогтолцоо бий болсон нь том өөрчлөлт. 

Гэрэл зургийг "Улзын арвин сүрэг" хоршооноос-Та бодлогын түвшинд малчдын дуу хоолойг илэрхийлдэг гэж сонссон. Энэ талаар?
-
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрт улсаас сонгогдсон 2 хоршооны даргын нэг нь би. Малчдынхаа өмнөөс, 

  • Ноолуурыг зах зээлийн бодит үнээр худалдах (төрийн зохицуулалтаас болж малчид алдаж байна)
  • Махны экспортын эрхийг хоршоонд өгөх
  • Хөнгөлөлттэй зээлийг малчдад ч олгох (хашаа, худаг, ковш, малын байр гэх мэт)
  • Малчдын эрүүл мэнд, залуу залгамж үеийн асуудлыг бодлогоор шийдэх хэрэгтэй байгааг хэлж дуу хоолойгоо хүргэж байна. 

Одоогийн дүр зургийг харвал залуус хот сууринг зорих болсон. Хөдөөд 40-өөс дээш насныхан зонхилж, айлд 1-2 эрэгтэй малчин л үлдэж байна. Учир хүүхдүүд нь хичээл ном бараадаад төв газар руу явах болоход ээж нь дагаж явж байгаатай мөн холбоотой тулгамдсан асуудал ч бий. 

Тиймээс “Малчин бол бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч” гэдэг зарчмыг бодлогод суулгах ёстой. Ингэснээр түүхий эдэд нэмүү өртөг шингэх боломж нэмэгдэнэ. 

-Хэрэв ноос, ноолуур өөрөө ярьдаг байсан бол Монголын нэрийн өмнөөс дэлхийд юу гэж хэлэх байсан бол?
-Ямаагаа зовоохгүйгээр намайг хурдхан самнаад самнаад аваач /инээв/.

-Арван жилийн дараа монгол малчдын түүхийг дэлхий хэрхэн ярьдаг болоосой гэж та хүсэх вэ?
-Эхний ээлжид амттай чанартай бэлчээрийн ургамалтай газар бол монгол гэж хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байна.

Тэгвэл ноолуурын үнэ цэн нь зөвхөн ямаанаас бус, ямааг хэрхэн арчилж, ямар орчинд самнахаас эхэлдэг аж. Монголын ноос, ноолуурын холбооны Түүхий эдийн баталгаажуулалтын албаны дарга  Ц.Туяа хэлэхдээ ямааг зовуурьгүй, стрессгүй, зөв цаг үед самнах нь ноолуурын чанарын анхны бөгөөд хамгийн чухал шалгуур гэв.

Энэ нь дан ганц эдийн засгийн өгөөж бус, малын тавлаг байдлыг хамгаалсан, байгальд ээлтэй ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн үндэс гэдгийг онцлов. 

-Ямаа самнахад ямар бэлтгэл хийх ёстой вэ?
-
Ямаа самнахын өмнө цэвэр, хуурай, саруулхан пүнз, саравч эсвэл гэрийн аль нэг хэсгийг бэлтгэнэ. Мөн ямааг тусгайлан бэлтгэсэн дэвсгэр дээр самнах нь ноолуурын чанарыг муутгахгүй, сайн талтай. Самнах явцад аюулгүй ажиллагааг хангахын тулд ямааны хөлийг тохиромжтой уяагаар уяна.

Тавлаг байдал гэдэг нь ямаа эрүүл, хашаа, саравч нь дулаан, салхи шуурганаас хамгаалагдсан, хэвтэр бууц хуурай, өвс тэжээл, ус нь зохистой, элдэв эрсдэлээс хамгаалагдсан байхыг хэлнэ.

-Самнахад анхаарах зүйлс юу вэ?
-Самнахынхаа өмнө ямааг 10-12 цагийн турш услахгүй байх хэрэгтэй. Ноолуур нь хуурай байх үед самнавал хамгийн сайн. Хэрэв ямаа өвчилсөн бол тусгаарлан самнах ёсгүй. Мөн самнах үйлдлийг туршлагатай хүнээр хийх нь чухал.

Самнахын өмнө нуруу, гуя, хаа зэрэг урт хялгастай хэсгүүдийг ноолуураас нэг см орчим дээр сэрмэн хайчилж ууталдаг. Ингэснээр самнах явцад хялгас бага гарч, ноолуурын чанар алдагдахгүй. Хэрэв ямааг хөөрөхөөс өмнө самнахгүй бол ноолуур тасрах, малд зовуур үүсэх, хугацаа хожимдох зэрэг эрсдэлтэй.

-Ямааны биед зовуур багатай самнах гэж юу гэсэн үг вэ?
-Самнахдаа ямааны тавлаг байдлыг алдагдуулахгүй байхыг хичээдэг. Тавлаг байдал гэдэг нь ямаа эрүүл, хашаа, саравч нь дулаан, салхи шуурганаас хамгаалагдсан, хэвтэр бууц хуурай, өвс тэжээл, ус нь зохистой, элдэв эрсдэлээс хамгаалагдсан байхыг хэлнэ.

Самнахдаа хэвлийн хэсгээс жигд шүдтэй самаар зөөлөн самнаж, гуя, хаа хэсгийн үсийг дагуулан хойд хөл рүү, хүзүүнээс эхлэн дал, цээжний хэсгийг үсний ургалтын дагуу самнадаг. Эвэр, чих, толгой орчмын ноолуурыг жижиг шүүр самаар, чахалзуур, дагз, эрэг богино хялгастай хэсгүүдийг ойрхон шүдтэй богино самаар самнах нь зөв.

-Малын тавлаг байдлын талаар дэлхийн жишиг ямар байна вэ?
-2004 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE) мал амьтны тавлаг байдлын үндсэн зарчмыг баталсан. Анх мал амьтны хүчирхийллээс хамгаалах зорилготой байсан бол сүүлдээ амьтны амьдрах орчин, нөхцөлд анхаарах болсон.

Сүүлийн 30 жилд Европ, АНУ болон бусад орнуудад малын тавлаг байдлыг хамгаалах дадал аажмаар хөгжсөн. Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэнээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импорт, экспорт хийхэд төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, малын тавлаг байдлын үндэсний стандарттай болсон.

-Мал амьтны тавлаг байдлыг хамгаалах үндсэн зарчмууд юу вэ?
-Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн таван зарчим нь, 

  • Мал өлсөөгүй, цангаагүй, физиологийн онцлогт тохирсон тэжээлтэй байх.
  • Мал амьтанд тохиромжтой амьдрах орчин, хангалттай зай талбай, дулаан байр, хашаа хороотой байх.
  • Мал урьдчилан сэргийлж, өвчнөөс хамгаалагдсан байх.
  • Мал төрөлхийн зан араншингаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх.
  • Арчилгаа, маллагаа малд стресс, айдас үүсгэхгүй байх.

-Малын бэлчээр, усан хангамж, арчилгаанд ямар шаардлага тавигддаг вэ?
-Бэлчээр, тэжээлийн нөөцийг төлөвлөж, хэрэгцээ шаардлагыг хангах ёстой. Малын хашаа, саравч, байр нь нас, хүйс, ашиг шим, бүс нутгийн онцлогт тохирсон байх, тогтмол цэвэрлэх, хуурай байлгах, 1.2 метрээс доошгүй өндөртэй байх хэрэгтэй. Малыг амьдаар нь тээвэрлэхээс зайлсхийж, цахилгаан ташуур хэрэглэхгүй, эелдэг зөөлөн харьцах нь чухал.

-Малын нөхөн үйлдвэрлэл, үржүүлэг, эрүүл мэндэд тавигдах шаардлага юу вэ?
-Малын бүртгэл, үржлийн түүхийг тогтмол хөтлөх. Эмчийн хяналтанд байлгах, дархлаажуулалт хийх, үхсэн малыг устгал, ариутгал хийх. Малын шилжилт хөдөлгөөнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх.

-Малын гаралтай түүхий эд, ноолуурыг бэлтгэхэд ямар стандарт мөрддөг вэ?
-Ноос, ноолуурыг MNS 6375:2013 стандартын дагуу бэлтгэдэг. Чанарын баталгаажуулалтыг МННХ-ийн дэргэдэх Баталгаажуулалтын алба гүйцэтгэдэг бөгөөд экспортын гэрчилгээ олгоно.

-Тогтвортой текстилийн үйлдвэрлэлийн тухайд?
-“MNS 6926:2021” стандарт нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, нийгмийн хариуцлага, эрчим хүч, химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, хүн ба байгальд хор нөлөөгүй байдлыг хамардаг. 

Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх, бэлчээрийн төлөв байдлыг хянах, малчдыг мэдээллээр хангах систем хэрэгжиж буй. Энэ талаар ГЗБГЗЗГ-ын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөлөөс тодрууллаа. 

Тэрбээр хэлэхдээ, "Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх тогтолцоо бий. Энэ нь ХХААХҮЯ-аас хэрэгжүүлсэн систем юм. Малын төрөл, эрүүл мэнд, бэлчээрийн төлөв байдал зэрэг мэдээлэл малчдаас шууд хамааралтай байдаг. Фото мониторингийн 5100 цэгийн үр дүнгээр тухайн бүсийн мэдээллийг систем дээр ашиглаж байна.

Түүнээс гадна олон улсад ноос, ноолуурын стандартууд байдаг шүү дээ. Жишээ нь тогтвортой ноос ноолуурын стандарт. Хэрвээ бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар асуудалтай бэлчээрээс гаралтай бол олон улс тэр бүтээгдэхүүнийг авахгүй байх хандлага байна. Монголд бол малын эрүүл, хүнсний аюулгүй байдалд илүү анхаарч байна.

Фото мониторингийн мэдээллийг бид ашиглаж, олон нийтэд нээлттэй болгосон. “egazar.gov.mn” сайтад болон гар утасны аппликэйшнд 5100 цэгийн мэдээлэл харагдана. Аймаг, сум, дүүргийн мэдээллийг, мөн он дарааллыг сонгон харж болно. Анхны судалгааг 2015 онд 2200 тэмдэг цэг дээр хийж эхэлсэн. Шинэ мэдээллийг жил бүр авах нь чухал.

Газрын тухай хуулиар бэлчээрийн төлөв байдал, чанарыг 5 жилд нэг удаа хянах ёстой. Харин хөрс, ургамал зэрэг нь богино хугацаанд өөрчлөгдөж болох тул бид жил бүр хээрийн судалгаа хийдэг. Энэ арга зүйг 2010 оноос нэвтрүүлж, сүүлийн 10 жилд үр дүнг нь гаргаж байна. Одоо бид жил бүр бэлчээрийн өөрчлөлтийг тогтоож, шалтгааныг нь тодорхойлох боломжтой.

Малчидтайгаа хамтран энэ мониторингийг хийж, бүтээгдэхүүний экспортын нөлөөг тогтоож байна. Малын гаралтай бүтээгдэхүүн дээр QR код хэвлэж, хэрэглэгчид тухайн малчны нэр, малын гарал, бэлчээрийн мэдээллийг харах боломжтой. Ингэснээр малчид бэлчээрийнхээ чанар, бүтээгдэхүүний амт чанарт шууд анхаарал хандуулах боломжтой болсон гэсэн үг.

Сум орон нутагт бэлчээрийн менежментийг жил бүр гаргах ёстой ч зарим нь төсөв, боломжийн хомсдолтой байдаг. Бид нэгдсэн мэдээллийн санд цэгцтэй хадгалаад, нээлттэй болгож, малчдыг мэдээллээр хангах хэрэгтэй.

Иргэд газар ашиглалтын байдалдаа анхаарах шаардлагатай. Малчид, даамал, мэргэжилтнүүд мэдээллийг тулж өгч, хамтарч ажиллах нь чухал. Сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаардаг. Төсөл хэрэгжиж байгаа сум орон нутгуудад илүү их мэдээлэл очиж, даамлуудын ур чадвар сайжирч байна.

МАА-д түшиглэсэн бизнесийн тогтолцоо улам хөгжиж, малын чанар, бүтээгдэхүүний үнэ цэн, зах зээлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.

Нэг үгээр, бэлчээрийн хамгаалалт, сайжруулалт, нөхөн сэргээх ажлыг судалгааны үр дүн дээр үндэслэн төлөвлөх ёстой гэсэн үг. Хувийн өмчлөл, ашиглалтыг харгалзан, иргэд, малчдыг мэдээллээр хангах, хамтран ажиллах механизм хэрэгтэй. Ингэж байж энэ ажил бүрэн хэрэгжих боломжтой болно. 

Судалгааны процесс нь 2010 оноос эхэлж, 2015 оноос шинэ арга зүйгээр жил бүр хийж, богино хугацаанд үр дүн гаргах боломжтой болсон. Энэ жил 10 дахь жилдээ хээрийн судалгаа хийж, тайлан мэдээг боловсруулж байна. Орон нутагт 21 аймгийн мэргэжилтнүүд, сум бүрд даамлууд ажиллаж байна.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бэлчээрийн судалгаа, мониторингийг нэгтгэн, нэгдсэн системд оруулж, мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь чухал юм. Ингэснээр малчид, иргэд, төрийн байгууллагууд бүгд хамтран ажиллах боломж бүрдэх юм" гэлээ. 

Монголын малчдын хамтын ажиллагаа, стандартын дагуу үйлдвэрлэл эрхлэх туршлага нь зөвхөн бүтээгдэхүүний чанар, нэмүү өртөг шингээх боломжийг нэмэгдүүлэхээс гадна малын эрүүл мэнд, бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалах үндэс болж байна. Хоршооны туршлага, бэлчээрийн фото мониторинг, малчдад чиглэсэн сургалт, олон улсын стандартын хэрэгжилт зэрэг нь малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд итгэлтэй нийлүүлэх баталгааг бүрдүүлж байгаа юм.

Ирээдүйд МАА-д түшиглэсэн бизнесийн тогтолцоо улам хөгжиж, малын чанар, бүтээгдэхүүний үнэ цэн, зах зээлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.

Эцэст нь, ноос, ноолуур, махны үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах энэ ажил нь зөвхөн эдийн засгийн үр өгөөж төдийгүй малын тавлаг байдал, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн жишиг болж байна гэдгийг онцолъё. 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан