Өвөл адагшиж, нар уртассан гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд “Бүргэдийн баяр” болдог уламжлалтай. Энэ ёсоор +1градусын дулаан өдөр Чингисийн хүрээ цогцолборт болсон “Бүргэдийн баяр-2024”-ыг гадаад дотоодын олон хүн зорьж, өргөн хүрээнд тэмдэглэлээ.
Нарны баяр Наурызыг угтсан 18 дахь удаагийн эл баярт Баян-Өлгий, Төв аймгаас шалгарсан шилдэг 21 бүргэдчин оролцов. Хамгийн залуу нь 23, ахмад нь 68 настай байлаа. Шилдэг бүргэдчид бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, зоос шүүрэх тэмцээнээр эв самбаагаа хоёр өдрийн турш үзэв.
Баян-Өлгий аймгийн шилдэг 20 бүргэдчинтэй халх бүргэдчин өрсөлдсөн нь Төв аймгийн оролцогч Э.Батбилэг байв.
Дөрөв дэх жилээ бүргэдийн баярт оролцож буй тэрээр 2012 оноос харцага, шонхор шувуу сургаж, улмаар махчин шувууны байгалийн араншныг мэдсэнээр бүргэд сургаж эхэлжээ. Монголчуудын уламжлалт бүргэдийн авыг халх хүний хувьд өвлөн түгээх нь миний чин хүсэл. Дэлхийн түүхийг Чингис хаанаар төсөөлдөг бол шувуучлахуйн түүхийг Монголоор төсөөлдөг. Байгаль хүн хоёрын шууд харилцаа бол шувуу. Энэ амьтантай аргадаж эвлэж л харьцахгүй бол догширдог гэв.
"ТАЙГА НОХОЙ БУСАД ҮЙЛДВЭРИЙН НОХОЙТОЙ ХАРЬЦУУЛАХАД ТАЙВАН ДӨЛГӨӨН БОЛОВЧ АНГАА ХАРМАГЦ ХУРЦ ЭРЭМГИЙ БОЛДОГ"
Бүргэдийн баярын хөтөлбөрийн онцлох хэсэг нь морьтон дайчдын үзүүлбэр, анч нохдын тулаан, тойром бүжиг байв. Соёлын биет бусын өв нэг болох тайга нохойн уламжлалыг хурсан олонд таниулах тусгай үзвэрийн хэсэг анхаарал татаж байв. 13-р зуунаас улбаатай тайга нохойн онцгой өвийн талаар Монголын тайга нохой судлалын холбооны тэргүүн Э. Чинзориг ярилаа.
-Тайга нохойг эрт дээр үеэс ан гөрөө, цэрэг дайны бэлтгэл, хаад ноёдын цэнгэл болгон ашиглаж ирсэн. Маш ихэмсэг энэ амьтан хөөж буй ангаа хөлийн хурдаар барьдаг учир хурд хурдаа дагуулдаг, хурдан адуу, нохой хоёр нэг саванд төрдөг гэж дом болгож уяачид тэжээх нь олонтой. Намар болж ангийн үс сор гялалзаад ирэх үед анчид тайга нохойгоо хөтлөн, хийморио сэргээн, нохойнхоо хурд хүчийг үзэж, энэ өвийг түгээж өдийг хүрсэн.
Тайга нохой бусад үйлдвэрийн нохойтой харьцуулахад тайван дөлгөөн боловч ангаа хармагц хурц эрэмгий болдог. Байгалийн нөхцөлөөс шалтгаалж баавгай, чоноос эхлээд туулай хярсыг ч барьдаг. Ангаа барихын тулд морин дээрээс ангийн салаа хөтөлгөө буюу хосоор нь хөтөлж анд явдаг. Ан гөрөөний уламжлалт ахуй соёл мартагдаж, орчин үеийн хэлбэрт ороход тайга нохой ховордож эхэлсэн. Соёлын биет бус өвийн хувьд олонд таниулахаар зорьж байна гэв.
6000 жилийн түүхтэй шувуучлахуйн зан үйлийг “Бүргэдийн баяр” болгон уламжлан тэмдэглэснээр бүргэд сургах хүмүүсийн тоо эрс олширчээ. Баян-Өлгий аймагт соёлын өвийг уламжлагч 600 орчим хүн байдгийн 30 нь бүргэдчид. Казахууд бүргэдээр агнах Монголын эртний соёлыг авч үлдсэн нь өнөө гадаадын олон хүнийг татах, дотооддоо соёлын дархлааг бэхжүүлэх үндэс болсон гэж Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газрын дарга К.Бекжан хэллээ.
Цаст Алтайгаас 2000 км туулж ирсэн бүргэдчид дунд алдаршуулам онцгой хүмүүс байлаа. Түүний нэг бол Каспийн тэнгис хүртэл 5000 км-ийг мориор туулсан, 40 дэх жилдээ бүргэд сургаж буй эрхэм юм.
Тэрээр 13 настайдаа ахмад бүргэдчидийг дагалдаж, 21 наснаасаа биечлэн гаршуулжээ. Бүргэдийн тэмцээн хаана болно, тэр бүрд оролцсон тэрээр дэлхийг мориор тойрох аялалд багтан, Казахстаны баруун захаас Каспийн тэнгис хүртэл мориор 5000 км туулсан аж. Дэлхийг тойрсон 44 дэх хүн болжээ. Бэрхшээлгүй зүйл гэж үгүй. Гэвч бүргэд сургах дуртай учир бэргэж байгаагүй. Олон жил бүргэдтэй нөхөрлөсөн учир сар хагасын хугацаанд л гаршуулдаг болсон гэж 62 настай тэрбээр ярилаа.
Бүргэдийг барьж сургаснаас хойш таван жилийн дараа байгальд нь тавьдаг ёстой.
Бүргэдийг долоодугаар сард дэгдээхэй байхад нь авч эсвэл хавх тороор барьдаг. Есдүгээр сараас сурган, арван сард анд тавьдаг аж. Үүрнээс авсан бүргэд 30 хонож хүнд дасдаг бол зэрлэг бүргэд 60 орчим хоногийн дараа эзэндээ дасна. Бүргэдийг барьж сургаснаас хойш таван жилийн дараа байгальд нь тавьдаг ёстой. Бүргэдийн толгойд арьсан дуулга угладаг. Ийн далдалдгийн учир нь хараа тод бүргэд амьтай бүхэн рүү улайран зүтгэх аюултай аж. Үр удмаа тэжээх дайчин араншинтай, эм бүргэдийг голчлон сургадаг. Өвөл Өлгийд 45 хэм хүрч хүйтэрдэг учир цаст өндөр уулсаар хэрэн хэсэж явдаг бүргэдчид үнэг, чонын арьсаар тах хийн нөмөрч, үслэг малгай, зузаан арьсан өмд өмсдөг аж.
Шувуучлахуйн зан үйл нь 2010 онд Юнескогийн соёлын биет бусын өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Бүргэдийн баярыг аравдугаар сард Баян-Өлгий аймагт, гуравдугаар сард Улаанбаатар хотноо тэмдэглэдэг билээ.