Дуутын нуурт анхидалт ангир, ногоохон нугас, гэзэгт шумбуур, шовтгор алаг, зэрлэг нугаснууд хөвнө. Тариан талбайн дээгүүр өвөг, хархираа тогоруунууд зээглэн алхаж, тонголзон хооллоно. Судлаачид жижиг нуур бүрийг дурандаж, ямар шувуу хаана өндөглөж байгааг ажиглана. Дэв дээрээс дурандахад “288 градусын зайд өндгөө дарсан байна, Баатарын зуслангийн хойно…” хэмээн тэмдэглээд зургийг нь дарна.
“Өндөр эрэгтийн цэн энэ жил Хавтгай устад үүрэлжээ” гэж ярилцана. Тэд шувуудыг хэрхэн, яаж таньж буй нь сонин. Ган ган гэж гангар хун дуугарч, галуу шувуу өглөө үүр манхайхтай зэрэг хоолондоо гарна. Арван цагийн хэрд нууртаа хурна. Ийн өглөөний жавар харьтал шувуудаа ажиглаад судлаачид суурин руугаа буцаж цайлах аж.
Улаанбаатараас Биндэрийн зүг 300 гаруй км туулж, Хурх тосгоноос цааш арваад км шороон замаар довтолгож шувуу судлалын сууринд хүрэв. Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв өнгөрсөн наймдугаар сард Олон улсын Тогорууны сантай хамтран энэ сууринг ашиглалтад оруулжээ. Түүнээс өмнө судлаачид хээрийн майхандаа хонож, таван ханатад суурьшин ажилладаг байсан аж.

Тогорууны эхний судалгаанд судлаач Цэвээнмядаг, Батцэнгэл нар гарчээ. Би тэдний ажлыг бүтэн өдрийн турш даган сурвалжиллаа.
ШУВУУ СУДЛААЧДЫН ХАМТ ТОГОРУУНЫ НИЙСЛЭЛД ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР
Өглөөний таван цагт шувуу судлаачдын ажил эхэлнэ. Тэд цайлж тухлалгүй телескоп, дуран, камер, дрон зэрэг хэрэгслээ бэлдэн Зүүн Баянгийн зүг хөдлөв. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан орших Хурх хүйтний хөндий нь гурван баянаа тойрсон олон жижиг нууруудтай. Ус намгархаг хөндийг 1980-аад оны дунд үеэр судлаачид шувуу судлалын өндөр ач холбогдолтой гэж үзжээ.
Олон зүйлийн шувууд хурдаг болохоор Хурхын хөндий гэж нэрлэсэн байх гэж бид газар орны нэршлийн тухай ярилцсаар ажиглах товцог дээрээ ирлээ. Тэд эхлээд жижиг дурангаар нууруудаа гүйлгэж нэг харна. Удаагаар том телескопоо гаргаж ирээд нарийн ажиглана. Өндөр эргийн хөвөөн дээр үүрлэсэн хос цэн тогорууг хараарай 2016 онд бид дамжуулагч зүүсэн арван жилийн мэдээллийг бидэнд өгч байгаа тогоруу хэмээн дурангаа өгөв.

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв 2013 оноос эхлэн Хурх, хүйтэний хөндийд дөрвөн удаагийн мониторинг судалгаа хийдэг болжээ. Тавдугаар сарын эхээр эхний тандалт, зургаан сард өндөгний хорогдол нэмэгдлийг шалгах хоёр дахь тандалт, долдугаар сарын 16-наас тогоруугаа бөгжилнө. Харин есдүгээр сард шувуудаа тоолоод халуун оронруу үддэг байна.
Дэлхийд 15 зүйлийн тогоруу бий. Тэдгээрээс Монголд найман зүйл бүртгэгдсэнээс дөрөв нь энд өндөглөдөг. Цэн тогоруу зүүн урагш нүүж Хятадад өвөлжөөд Япон, Солонгосд очдог. Харин өвөг тогоруу Энэтхэгт очиж өвөлжинө. Судлаачид залуу тогоруунуудад өнгөт бөгж, сансрын долгион дамжуулагч зүүснээр шувууд хааш нүүдэллэдгийг тодорхойлдог болсон нь энэ.

Тогоруунуудын амьдрал байгалийн зохицолдлогоор үргэлжилнэ. Тэд өөрсдийн тогтсон өндөглөдөг үүртэй, түүндээ өөр шувуу ойртуулдаггүй. Туршлагатай хосууд ус ширгэхгүй аюулгүй газрыг сонгодог бол залуу шувууд эрсдэлтэй газар үүрлэх нь бий. Тогоруунууд гурван нас хүртлээ сүргээрээ байж, дараа нь хосоо олоод үржилд ордог.
Хос тогоруунууд салах нь үгүй, нэг нь өндгөө дарж байхад өнөөх нь зогсож л байна. Нүүдлийн замд хос нь эрсдвэл л өөр тогоруутай үржилд ордог аж. Хурх, хүйтэний хөндийд жил бүр 70-80 хос цэн тогоруу, 100 гаруй хос өвөг тогоруу, 20-иод хос хархираа тогоруу үүрлэдгээрээ “тогорууны нийслэл” гэж дэлхийд тооцогддог хэмээн Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид хэлж байлаа.

Ургамлын үрийг тээж тархаадаг биологийн ач холбогдол өндөртэй тогорууны тоо буурч байвал, тэр нутгийн байгалийн тэнцвэр алдагдаж буйн шинж гэж үзэж болно. Тэр ч утгаар судлаачид шувуудаас гадна байгаль хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг.
Хурх, хүйтэний хөндийг байгалийн нөөц газарт 2020 онд авснаар мал, хүн, шувууд нэгэндээ түшиглэж амьдрах болжээ. Газар тариалангийн энэ бүсэд малчид улаан буудай, арвай тариалж хавар, намрын үед галуу, нугас, тогоруу олноор цуглана.
Судлаачид нутгийн иргэдэд шувууд өндөглөх цагаар нохойгоо байнга уяхыг, үүрээ зассан цэгт ойр буухгүй байхыг сануулж байгаль орчны мэдлэгийг түгээж ажилладаг. Энэ жилээс зарим өрхийн мал, нохойд дамжуулагч зүүж эхэлжээ. Мөн малчдын амьжиргааг дэмжих зорилгоор эсгий, ноосон бүтээгдэхүүний сургалт явуулдаг аж.
Бид нуураас нуурын хооронд судалгаа хийж, тэдний ажил мэргэжлийн тухай ярилцсаар үд хэвийхийн үед шувуу бөгжлөлийн сууринд хүрлээ. Тэнд биднийг шувуу судлаач, суурины зохицуулагч Э.Түвшинжаргал угтав.
2013 онд тогорууны судалгаанд гарсан судлаачид нүүдлийн жижиг шувууд бургасаар дамжин нисдэг болохыг анзаарч, тэр хэсгийг шувуу бөгжлөх суурин болгохоор шийджээ. Үүнээс хойш даруй арван жил тэрээр шувуудтай хамт ирж зун хаврын зургаан сар сууринаа хариуцах болжээ. Эмэгтэй хүн ажиллахад амаргүй ажилч угаас сониуч зан минь энэ салбарт намайг эргэлтгүй татсан юм аа гэж тэрээр ярьж байлаа.
Шувуу бөгжлөх сууриныхан өглөө шувууд сэрэхээс өмнө 4 цагт босож тороо нээнэ. Ийн 30 минут тутам тороо шалгаж, торонд орсон шувууг барьж хөнгөн цагаан бөгж зүүнэ. Удаагаар хэмжилт хийж, нас хүйс зэргийг тодорхой болгоод байгальд нь буцаан тавина. Энэ ажил шувууны идэвх буурах хүртэл үргэлжилдэг гэв.
Шувуу ихтэй үед цайгаа ч уух завгүй тасралтгүй арван хэдэн цаг ажиллах тохиолдол ч бий гэнэ. Шөнө хэсэг амраад шар шувуу, соотон гун зэрэг шөнийн махчин шувуудыг мөн бөгжилнө. Ийн судлаачид шувуудын нүүдэл, зан төлөв, үржлийн онцлог, өвчлөл, аюул заналыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоохоор жилд 10 мянга орчим шувууг бөгжилдөг аж.

Манай судлаачдын хэлний мэдлэг, арга туршлага дэлхийн шувуу судлалын салбарынхантай энэ тэнцүү. Анх бид гадаадын судлаачдаас сурч байсан бол одоо өөрсдөө заадаг болсон. Энэ хугацаанд 200 гаруй гадаадын судлаач, шувуу сонирхогч манай сууринд ирж туршлага судалсан. Мөн бид олон улсын шувууны мэдээллийн нэгдсэн санд Монголын судалгааны үр дүнг тогтмол нийлүүлж, өргөжүүлж байна.
Монголд бөгжилсөн хөхөө шувуу гурван жилийн дараа Өмнөд Африкаас дахин эргэн ирсэн нь шувуу судлалын ажил хэр өндөр үр дүнтэй байгааг илтгэнэ. Ганц энэ жишээнээс л харахад мянга мянган шувуу амжилттай нүүдэллэн, хэдэн мянган км зам туулж байна. Энэ бол судлаач хүний хувьд олон жилийн хөдөлмөр, хүлээлт, итгэлийг амьдрал дээр баталж буй хамгийн гайхалтай мэдрэмж. Би хот, Хурх хоёрын хооронд жилд хориод удаа явдаг. Шувуу шигээ л явж, судалгааны ажлаа хийдэг дээ гэж судлаач Э.Түвшинжаргал инээмсэглэн ярьж байв.

Бид шувуу бөгжлөлийн сууринаас Баянбүрдийн зүг хөдлөв. Замд тариан талбайн дундаас дэр хийн том цагаан шувуу ниссэнд судлаачид шалавлан камераа гаргалаа. Энэ шувуу бол нисэх чадвараа алдаагүй хамгийн хүнд жинтэй Азийн хэмжээнд устах аюулд өртөөд буй хонин тоодог шувуу ажээ. Мөн олон залуу тогоруу бөөгнөрч зогсохтой ч таарав. Тэдний дунд зогсоо ганц хар тогоруу бол Сибирийн тайгад өвөлждөг устах аюулд өртсөн шувуудын нэг гэж Цэвээнмядаг судлаач тайлбарласан юм.
Ийн бид гурав ховор шувуудтай таарсандаа олзуурхсаар Баянбүрдэдээ ирэв. Зэгс, шагшуурга дунд усны шувууд олноор хурдаг үнэхээр баян нуур ажээ. Эгэл хилэнжигүүр, цахлай, хун, тогоруу шувуудыг ажиглаж бид нар буутал суулаа. Нийт долоон хос цэн, зургаан хос хархираа тогорууг тэмдэглэв. Хаврын урт өдрийн наран шингэж судлаачдын ажил ч дуусан бид суурин руугаа буцлаа.

Хурхын хөндийн зураасан замыг дагаж ногоо ялимгүй цухуйх үест 5000 км замыг туулж хаа холоос нүүдлийн шувууд ирнэ. Тэдэнтэй зэрэгцэн урь орохоос харих, үүр цайхаас шөнө дунд хүртэл ажилладаг эдгээр хүмүүс мэргэжилдээ дэндүү үнэнч бас хайртай юм. Шувуу шигээ чимээгүй хэр нь цуцашгүй хөдөлмөрлөж, байгаль хамгааллын чухал цэг дээр ажиллаж буй судлаачдын ачаар амьд байгалийн хэлхээ тасрахгүй хадгалагдсаар байгаа ажээ.
Хурхын хөндийд шувууд ирэх цагаар...