УИХ-ын чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Зарим гишүүний зүгээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн ахалж байсан Засгийн газрын байгуулсан гэрээнүүдийг шалгах санаачилга гаргаж байгаа нь зохимжгүй, өмнө нь УИХ-аас Л.Оюун-Эрдэнийг санаачилсантай адил зорилготой ажлын хэсэг байгуулан, ажлаа эхлүүлсэн тул дахин хянан шалгах түр хороо байгуулах шаардлагагүй гэдэг байр суурь илэрхийлж байсан.
Санал Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад олонхын санал авч чадсангүй. Энэ үед УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Би саналын томьёоллоо уншаагүй байна. Тиймээс дахин санал хураалт явуулъя" гээд дахиулах болов. Хоёр дахь санал хураалтад мөн олонхын санал авч чадаагүй.
Гурав дахь удааг санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүний 50 хувь нь дэмжиж, 50 хувь нь эсрэг санал өглөө.
Тэгвэл чуулганы дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ, "Гурван удаа санал хураалт явууллаа. Би бүгдэд нь дэмжээгүй. Уг нь бол ийм асуудлыг нэг л удаа санал хурааж шийддэг. Гэтэл өнөөдөр Харбины түр хороог хойшлуулах сонирхол, улайрал яагаад ийм хүчтэй байна вэ гэдэг асуудал яригдаж байна.
Жилийн өмнө байгуулсан энэ Харбины түр хороо, Харбины гэрээ бол засаж залруулах, Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн өөрчлөх бүрэн боломжтой гэрээ. Гишүүд болон иргэдийн өгч буй мэдээллээр, хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэрээ болсон гэж байна. Үүнийг монгол мөнгөн дүнгээр тооцоход 35 тэрбум төгрөг буюу улсын нэг жилийн төсөвтэй дүйх хэмжээний, ДНБ-ий бараг тал хувьтай тэнцэх мөнгөн урсгал яригдаж байгаа юм.
Энэ бол зөвхөн ил болсон, мэдэгдэж байгаа тоо. Цаана нь өөр юу байгааг бид мэдэхгүй. Ийм учраас энэ асуудлыг шалгах, залруулах зорилготой түр хороог байгуулах зайлшгүй шаардлага бий. Одоо бол харин түр хороо байгуулах боломж бүрдэж байна" гэв.
УИХ-ын Ж.Баярмаа хэлэхдээ, "Гурван үе шаттай, гурван удаагийн санал хураалтын эцэст Ухаа худаг болон оптик гэрээнүүдийг хянан шалгах түр хороог УИХ дэмжсэнгүй.
Аливаа зүйлийг хянаж шалгана гэдэг бол нээлттэй, бодитой, маш сайн хийх ёстой процесс. Гэтэл өнөөдөр хэд хэдэн ноцтой асуудал үүсээд байна.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар 5 жил ажиллах хугацаандаа байгуулсан гэрээнүүдийг өөрөө шалгана гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчил. УИХ-ын хянан шалгалтын тухай хуулийн 33.4, 33.5-д “ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн хянан шалгах бүрэлдэхүүнд орохыг хориглоно” гэж заасан. Гэтэл Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа байгуулсан, тэрбум биш их наяд төгрөгөөр яригдах нүүрсний гэрээнүүдийг өөрөө шалгана гэдэг нь хуулиараа хориотой.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 210 дугаар захирамжаар Ухаа худгийг шалгах ажлын хэсэг аль хэдийн байгуулсан. П.Мөнхтулга гишүүн ахалсан, нэр бүхий гишүүд бүрэлдэхүүнд нь багтсан, шаардлагатай баримт материалаа цуглуулчихсан, шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн.
Өөрөөр хэлбэл ажлын хэсэг ажиллаж байгаа. Ийм байхад дахиад давхар түр хороо байгуулах шаардлага яг тулгамдсан уу гэдгийг асуух ёстой.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр ажлын хэсэгт орж ажиллах бүрэн боломжтой. Харин бидний санаа зовж байгаа гол асуудал бол саяхан байгуулагдсан Харбины гэрээ 250 сая тонн нүүрсний хэлцэл. Бидний зорилго бол энэ гэрээг нэн яаралтай шалгаж, үнэ яагаад ийм хямд тогтоогдов гэдгийг ил гаргах.
2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганбат тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Амарбаясгаланд илгээсэн тайландаа, "Нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг China Energy Group хүлээн зөвшөөрсөн. Харин тэд 5 хувь хөнгөлөлт хүссэн" гэж тайлагнасан байна.
Тодруулбал, Хятадын тал биржийн үнийг зөвшөөрсөн, ердөө 5 хувь хөнгөлөлт хүссэн. Өнөөдөр биржийн үнэ 120 доллар орчим байна. 5 хувийн хөнгөлөлт үзүүллээ гэхэд 114 доллароор зарах боломж байжээ.
Гэтэл яаж яваад 50-57 ам.доллар болсон бэ. Энэ бол бидний тавьж буй гол асуулт.
Хэрвээ 114 доллароор зарах боломжтой байхад 50 ам.доллараар гэрээлсэн бол нэг тонн тутамд 50-60 ам.долларын зөрүү үүсэж байна. 250 сая тоннд шилжүүлээд бодвол 10 тэрбум ам.доллар буюу 36 их наяд төгрөгийн алдагдал.
Гэтэл багш, эмч нар 40-50 хоног талбай дээр жагсаж байна. Тэдний цалинг бодитоор нэмэх эдийн засгийн нөөц бол энэ хэмжээний гэрээний зөв үнэ. Энэ бол улсын эдийн засгийн аюулгүй байдал. Тийм учраас бид энэ гэрээг дахин хэлэлцүүлэх, засах, шаардлагатай бол Хятадын China Energy компанитай шинээр гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна.
Бидний байр суурь маш тодорхой,
- Ухаа худаг буруу зүйл хийсэн бол шалга, хариуцлага тооц.
- Харин 250 сая тонн нүүрсний гэрээг яг одоо шалгаж, үнийг засах зайлшгүй шаардлагатай.
- УИХ бараг 3 удаа хууль бусаар санал хураасан ч дэмжсэнгүй. Дэмжигдэхгүй байхад дахин дахин санал хураасан.
- Дараа нь “техник алдаа гарсан” гэх шалтгаан хэлсэн ч шалгахад саналын дүн хэвээрээ байсан.
Одоо бидэн рүү “Ж.Баярмаа, Д.Ганбат хоёр Ухаа худаг шалгуулахыг эсэргүүцлээ” гэж дайрч мэднэ. Тийм зүйл байхгүй. Бид хоёр Ухаа худаг, МCS компанитай ямар ч хамааралгүй. Тэнд ажиллаж байгаагүй. Ашиг сонирхлын өчүүхэн ч холбоо байхгүй. Байдаг бол шалгаад хуулийн хариуцлага тооц. Бид бэлэн.
Бид есдүгээр сараас хойш түр хороо байгуулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн. 32 гишүүн дэмжвэл хуульд нийцдэг. Дарамт, саад байсан ч 40 орчим гишүүн гарын үсэг зурж бид шаардлагатай тоонд хүрсэн. Гэтэл биднийг өгөхөөс 3 хоногийн өмнө өөр санал 33 гарын үсгээр түрүүлж УИХ-д бүртгэгдсэн байсан.
Процессын хувьд бид анх санаачилсан. Олон нийтэд эхэлж зарласан. Харин бусдынх түрүүлж бүртгүүлсэн.
Бидний шаардлага эцсийн дүнд маш энгийн:
- 250 сая тонн нүүрсний гэрээг яаралтай шалгах
- Боломжтой бол гэрээг шинэчилж үнэ засах
- Монгол Улсын эдийн засгийн эрх ашгийг хамгаалах
- Газрын баялаг ард түмний өмч байх Үндсэн хуулийн зарчмыг бодит болгох
Бидний байр суурь хэвээр. Энэ бол намын бус, ард түмний талын байр суурь" гэв.