Агаар мандалд хүлэмжийн хийн агууламжийн хэмжээ нэмэгдсээр, дэлхийн дундаж температур түүхэн дээд цэгтээ хүрч, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн зарим хэсэгт урьд өмнө байгаагүй хурдацтайгаар нөлөөлж буйг та бид харж байна. Гэхдээ яг одоо цаг алдалгүй зохих арга хэмжээг авч чадвал аж төрж амьдрах, тогтвортой ирээдүйг цогцлоох боломжтой. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх явдал нь Тайвань төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүрэхийг зорьж буй нийтлэг зорилго юм. Тайвань ногоон технологи, шинжлэх ухаан, технологийн олон давуу талуудтай бөгөөд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлэхэд бэлэн байна. Тайвань дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний бүтцийн өөрчлөлтийн аюул нүүрлэсэн үед хамгийн итгэл хүлээлгэж болохуйц, аюулгүй, найдвартай түнш байх болно.
Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхийн төлөөх чухал шилжилтийг эхлүүлж байгаа нь
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн энэ оны 2-р сард “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах тухай хууль”-ийг хэрэгжүүлж эхэлснээ зарлаж, “2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх” зорилтыг хуульчилж, бодлогын тунхаглалаас хууль тогтоомж болгон хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудалд эрс шийдэмгий хандаж буйгаа илтгэн харуулж, нүүрстөрөгчийн үнэ тогтоох механизм, төрөлжсөн эдийн засгийг үе шаттайгаар бий болгохоор ажиллаж байна. Тайвань 2022 онд “2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх замын зураг” болон “Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхийн төлөөх шилжилтийн 12 үндсэн стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө” зэргийг зарлан тунхаглаж, “Технологийн судалгаа, хөгжүүлэлт” болон “уур амьсгалын эрх зүйн тогтолцоо” гэсэн хоёр том засаглалын үндэс дээр тулгуурлан эрчим хүч, аж үйлдвэр, хүмүүсийн аж амьдрал, нийгэм гэх дөрвөн томоохон салбарын өөрчлөлтийг хурдасгаж, “Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх шинжлэх ухаан, технологийн төлөвлөгөө (2023~2026)”-г хэрэгжүүлж эхэллээ. Цаашид Тайвань тогтвортой, алс хэтэд чиглэсэн эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай, нүүрстөрөгчийн сөрөг, дахин боловсруулалт хийдэг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан гэсэн таван том салбарт хөрөнгө оруулалт хийх замаар нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх технологийн хөгжүүлэлт болон хэрэгжилтийг ханган ажиллана.
Эрчим хүчний шилжилт нь тодорхой үр дүнг харуулж байна.
Тайванийн эрчим хүчний шилжилт өөрчлөлт нь маш эерэг үр дүнг харуулсаар байна. Тайванийн эрчим хүчний нягтрал сүүлийн 10 жилд дунджаар 2.9%-иар дээшилсэн. Олон улсын эрчим хүчний хэмнэлтийн үнэлгээний дагуу (Америкийн Эрчим хүчний хэмнэлттэй эдийн засгийн зөвлөл, American Council for an Energy-Efficient Economy, ACEEE) Тайвань эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлтээр 2022 онд дэлхийд 8-р байрт орж, Азийн орнуудаас Япон улсын дараа бичигджээ. Тайванийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал сүүлийн таван жилд жилд дунджаар 21.9%-иар өссөн нь дэлхийн дунджаас 9.1%-иар өндөр байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Азийн орнууд болох Өмнөд Солонгос, Хятад, Японтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Салхины эрчим хүч, нарны эрчим хүчний нөөц, хүчин чадал 2023 онд ойролцоогоор 13.9 ГВт (сая киловатт) болж, 2016 оныхоос 7 дахин нэмэгдсэн байна. Орон даяар эргийн дагуу 264 салхин сэнс суурилуулсан бөгөөд энэ онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 % орчмыг эзлэх төлөвтэй байна. Эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгаж, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах урьдчилсан нөхцөлийг хангахын сацуу ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг дээд зэргээр хөгжүүлж, хойч ирээдүйд чиглэсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлсэн, эрчим хүчний төрөлжсөн нөөц эх үүсвэртэй болж, эрчим хүчний сүлжээний уян хатан чанарыг бэхжүүлэх замаар эрчим хүчний шилжилтийг аажмаар хийх болно.
Уур амьсгалын засаглал, дасан зохицох үйл ажиллагааг сайжруулах нь
Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх олон улсын чиг хандлагад хариу үйлдэл үзүүлэх, байгаль орчны салбарын эрх мэдлийг нэгтгэхийн тулд Тайвань засгийн газрын байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор энэ оны 8-р сард Байгаль орчин хамгааллын газрын бүтцийг өөрчилж “Байгаль орчны яам” болгож өөрчилсөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, хүлэмжийн хийг бууруулах менежментийн зохицуулалт хийх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтийн газар”-ыг шинээр байгууллаа. Тайвань уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны судалгааны үр дүн болон дасан зохицох арга хэмжээний хэрэгжилтийг нийтэд таниулах зорилгоор “Үндэсний дасан зохицох үйл явцын мэдээлэл”-г идэвхтэй нийтэлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах салбар хоорондын нэгдсэн платформыг бий болгож, “байгаль орчинд суурилсан” байгалийн шийдлийн үзэл баримтлал болон “Эрсдэлд өртөж болзошгүй бүлгийг бэхжүүлэх” үйл ажиллагааны төлөвлөгөөг сурталчилж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах үндсэн чадавхыг ерөнхийд нь сайжруулахаар арга замаар хүмүүсийн амь насны аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжлийг хангахаар хичээн ажиллаж байна.
Тойрог эдийн засаг (circular economy) нь ногоон нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зам уруу хөтөлнө.
Тайванийн түүхий эдийн нөөцийн 70 гаруй хувь нь импортоос хамааралтай байдаг хэдий ч Тайвань 2022 онд ердийн хог хаягдлын 59.5%-ийг дахин боловсруулсан бол аж үйлдвэрийн гаралтай хог хаягдлын 86.5%-ийг дахин боловсруулсан байна. Байгаль орчны яамны шинээр байгуулсан “Нөөцийг дахин боловсруулах газар” нь урьд өмнө нь бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавихад онцгой ач холбогдол өгдөг байсныг өөрчлөн, хог хаягдал болон нөөцийг дахин боловсруулах асуудалд онцгой анхаарал хандуулах болж, байгаль орчны засаглалын үр ашгийг дээшлүүлж, тойрог эдийн засгийг нэвтрүүлж, нөөцийг дахин боловсруулж, хог хаягдалгүй болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн хугацаанд бий болгосон сайн суурь дээрээ үндэслэн бид “ногоон эх үүсвэрийн менежмент”, “эрчим хүчний нөөцийн дахин боловсруулалт”, “ хог хаягдлын баланс ба менежмент” гэсэн гурван том дахин боловсруулалтын стратегийг ашиглахаар төлөвлөж байна. “Дахин боловсруулах жигд сүлжээ” бий болгохын зэрэгцээ нөөцийн дахин боловсруулалтыг дэмжиж, хог хаягдалгүй, нүүрстөрөгчийн ялгаралгүй болоход чиглэсэн алсын харааг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах “шинэлэг технологи, систем”-ийг хөгжүүлэх болно.
Нүүрстөрөгчийн ялгаралд үнэ тогтоох нь үйлдвэрүүд нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл эрхлэх шилжилт уруу чиглүүлж байна.
Тайвань бол экспортын баримжаатай эдийн засагтай орон бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд нь олон улсын нөхцөл байдал, дүрэм журам гүнзгий нөлөө үзүүлдэг. Дэлхийн нүүрстөрөгчийн хилийн хяналтын арга хэмжээ, ногоон нийлүүлэлтийн сүлжээний шаардлагуудын хөгжлийн чиг хандлагаас үүдэн засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор яам хоорондын зохицуулалтын механизмыг бий болгосон. Ингэснээр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн агууламжийг танин мэдэж, бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн агууламжийг бууруулах, нүүрстөрөгчийн үнийн тогтолцоог дэмжихэд чухал ач холбогдолтой байдаг. Үйлдвэрүүд нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл эрхлэх шилжилтийг хийх зорилгоор Тайвань “Ногоон санхүүжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ногоон эсвэл тогтвортой үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад чиглүүлэх замаар Тайванийн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчин, нийгэм, компанийн засаглал (ESG) дахь тогтвортой хөгжлийг сайжруулна. Тайвань энэ оны 8-р сард “Тайванийн нүүрстөрөгчийн эрхийн бирж”-ийг байгуулж, арилжааны зах зээлд гүйлгээ хийж, гүйлгээ хийснээр аж ахуйн нэгжүүдэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөшүүргийг бий болгож, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай технологийн судалгаа, хөгжүүлэлт болон боловсон хүчин бэлтгэх үйл хэргийг дэмжин ажиллаж, ногоон эдийн засгийн зүй зохистой, таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
Тайванийн туршлага уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна
Тайвань дэлхийн сайн сайхны төлөөх хүчин болохын хувьд олон улсын оролцооны талбарт олон саад бэрхшээлтэй тулгарсаар байгаа хэдий ч өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг ажил хэрэгчээр эрэлхийлсээр байна. Ногоон технологийн хөгжлийн салбар дахь өөрийн давуу тал, хүч чадлаа ашиглан, технологийг гамшгаас хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх болон байгаль орчин, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, ногоон эрчим хүч болон бусад холбогдох салбарт ашиглаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) нь Тайванийн ард түмэнд тэгш оролцох боломжийг олгож, Тайванийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн олон улсын хамтын ажиллагааны механизмд хамруулж, Парисын хэлэлцээртэй холбоотой хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцуулах, дэлхийн уур амьсгалын хямралыг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй Тайваньчууд хамтран ажиллах боломжийг олгоно гэж найдаж байна. Тайвань уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй аюулыг даван туулах чухал шийдвэрлэгч тал байхын зэрэгцээ хамгийн найдвартай, аюулгүй, итгэл хүлээлгэж болохуйц түнш байх болно.