gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг Докдо арал

Аялал
2022-09-08
12
Twitter logo
12
Twitter logo
Аялал
2022-09-08
Өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг Докдо арал Зургийн эх сурвалж: Солонгос улсын Гадаад хэргийн яам

Солонгос улсын Жэжү арлын талаар сонсож байсан эсвэл аялж үзсэн Монголчууд цөөнгүй байдаг. Харин энэхүү аралтай дүйцэхүйц алдартай арал болох Докдо арлын талаар та хэр их мэдэх вэ? Докдо арлаас та бүхэнд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Докдо бол Солонгос улсын хамгийн зүүн талд байрлах өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг арал бөгөөд одооноос 4.6 сая – 2.5 сая жилийн өмнө 2000 метрийн гүн дэх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсч бий болсон Солонгос улсын хамгийн анхны арал юм. Анх нэг том арал байсан боловч салхи шуурга, далайн хүчтэй давлагааны улмаас уг арал нь баруун болон зүүн гэсэн хоёр жижиг арал болон хуваагдсан байна. Докдо арал дээр 50 орчим иргэд ажиллаж амьдардаг ба уг арал нь цаг агаарын хувьд салхи ихтэй, байнга манан татдаг боловч зундаа хэт халуун биш, өвөлдөө хэт хүйтэн биш учир энэхүү арлыг үзэх гэж жилд зуу гаруй мянган дотоод, гадаадын жуулчид аялах зөвшөөрөл аван очдог байна. Докдо арлыг Солонгосчууд эрдэнэсийн арал гэж ярьдаг.

Энгийн шувуудаас гадна мөхлийн эрмэгт байгаа ховор шувуудыг Докдо арал дээрээс харж болох бөгөөд хараацай, хар шувуу зэрэг 180 төрлийн шувууд Докдо арал дээр цуглардаг байна.

Докдо арал нь газар нутгийн хэмжээний хувьд жижиг арал боловч газрын гүндээ асар их байгалийн баялагтай байна. Арлыг тойрон орших далайн гүнд метангидрат гэх нэгдмэл элемент байдаг ба энэ нь далайн гүнд хөлдсөн метан буюу хөлдсөн хатуу түлш юм.  

Нэг ёсондоо бол далай доторх бичил биетүүдийн ялзарсан давхаргад метан хий болон байгалийн хийнүүд өндөр даралтын доор устай хамт хөлдөн энэхүү хатуу түлшийг үүсгэдэг гэж ойлгож болох юм. Одоогийн байдлаар уг арлын ойролцоо 600 сая тонн метангидрат байгаа гэх тооцоо байдаг ба энэхүү элемент нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай ирээдүйн энергийн эх үүсвэр гэдгээрээ Докдо арал нь байгалийн асар их баялагтай гэж үзэж болох юм.

Докдо арал нь салхи ихтэй,  хөрс нь нимгэн хад хавцлаас бүрдсэн учир ургамал ургахад үржил шимгүй орчинтой. Тийм боловч Докдо арал дээр 50-60 төрлийн ургамал ургадаг гэдгээрээ энэхүү арал нь онцлог хөрстэй гэж үзэж болох юм.

Докдо арал нь газар нутгийн хэмжээний хувьд жижиг арал боловч газрын гүндээ асар их байгалийн баялагтай байна

Түүнчлэн Докдо арал нь далайн төв хэсэгт байрладаг тул нүүдлийн шувуудын амрах газар болдог байна. Энгийн шувуудаас гадна мөхлийн эрмэгт байгаа ховор шувуудыг Докдо арал дээрээс харж болох бөгөөд хараацай, хар шувуу зэрэг 180 төрлийн шувууд Докдо арал дээр цуглардаг байна.

Нэмж дурдахад Докдо арлын ойролцоох далайд загасны шим тэжээлийн эх үүсвэр болох планктон их байх бөгөөд далайн бүлээн урсгал болон хүйтэн усны урсгал нийлдэг газар тул олон төрөл зүйлийн загас, нялцгай биет, далайн ургамал элбэг байдаг байна. Энэ мэт газар нутгийн хэмжээний хувьд жижиг боловч өөртөө байхааргүй их хэмжээний байгалийн баялагтай Докдо арлыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэсэн мэдээллээ энд хүргээд өндөрлөе.

Эх сурвалж: Солонгос дахь Making Enter, Б.Лхадарь

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан